Шоколад альцгеймерээс сэргийлдэг
Шоколаднаас олдсон теобромин хэмээх химийн бодис нь бие болон тархинд олон төрлийн ашиг тустайг Хятадын Жэнжоугийн их сургуулиас энэ сард хэвлэгдсэн “Functional Foods” сэтгүүлд нийтэлсэн судалгаа харуулжээ. Какаоны шошонд агуулагддаг химийн бодис нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, антиоксидантаар баялаг бөгөөд тархийг Альцгеймерээс хамгаалдаг байна. Эрдэмтэд мөн теобромин нь холестерины хэмжээ ихсэх нь ой санамж, танин мэдэхүйн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг саармагжуулдаг гэж үзэж байна. “Теобромин нь мэдрэлийн хамгаалалтын шинж чанартай, мэдрэлийн эсийг гэмтээхээс сэргийлж, ой санамж, танин мэдэхүйн зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулдаг” гэж судалгааны зохиогчид бичжээ. “Тохиромжтой тунгаар хэрэглэхэд гаж нөлөө багатай, хүний биед хамгийн бага хор хөнөөл учруулдаг тул теобромин ба түүний деривативууд нь тархитай холбоотой эмгэгээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй бодис болж, анагаах ухааны салбарт томоохон боломж бий болгож банйа” гэж судалгаанд бичжээ. Түүнчлэн шоколад идэх нь жингээ хасахад тусалдаг байна. Учир нь, теобромин нь өөх тосыг задлахад тусалдаг байна. Теобромин нь бөөрийг хамгаалж, бөөрний чулуу үүсэхээс сэргийлдэг аж.