“Дүнжингарав”-ын орчимд болсон дэлбэрэлтийн улмаас орон байр нь шатсан “Edu” апартментын оршин суугчид Төрийн ордны гадна жагсаж байна

0

Өнгөрөгч нэгдүгээр сар /2024.01/-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчимд байгалийн хий тээвэрлэж явсан том оврын автомашин осолдож, улмаар дэлбэрэлт болсны улмаас олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирсон харамсалтай хэрэг явдал болсон. 

Тэгвэл яг одоо Төрийн ордны гадна тус дэлбэрэлтийн улмаас шатсан “Edu” апартмент буюу 207 дугаар байрны оршин суугчид Шадар сайд С.Амарсайханд шаардлага хүргүүлэхээр цугларчээ. Учир нь тэд “Улсын онцгой комиссоос гаргасан дүгнэлт ойлгомжгүй, тодорхой шийдэлд хүрээгүй” хэмээн дүгнэж байгаа аж. Эдгээр иргэд өнөөдрийн байдлаар түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд тус зардлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргаж байгаа юм. Харин “Edu” апартмент барилгын засвар ирэх есдүгээр сард дуусна гэдгийг албаныхан мэдээлж буй. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *