Олимпын нээлтэд өмсөх хувцсанд есөн хөлт цагаан туг, олимпын бамбарыг шингээнэ

0

Монголын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, албаныхны олимпын нээлтэд өмсөх ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлаж байгаа бол спорт хувцсыг Японы “Мизүно” брэнд хийх юм.

“Мишээл Амазонка” нь өвөл, зуны олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урласан туршлагатай бол “Мизүно”-г сонгохдоо 18-60 насны 10 мянган иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулгаар шалгаруулжээ. Ёслолын болон спортын багц хувцасны загварыг эцэслэн баталж, зургадугаар сарын 15-ны дотор бэлэн болгох гэнэ.

“Мишээл Амазонка”-гийн ерөнхий менежер Б.Мөнхбаяр ярихдаа “Бид өмнө нь “Токио-2020”, “Бээжин-2022” олимпын наадмын хувцсыг урласныг хүмүүс мэдэх байх. Бээжингийн олимпод зориулж хийсэн тамирчдын загварын дээлийг Олон улсын олимпын хорооны музей дурсгал болгож өгөөч гээд хадгалуулсан байдаг. Парис өөрөө загварын хот. Тиймээс хийц нэлээд дэгжин байх ёстой. Орчин үеийн хэв шинжийг харуулсан. Гол ялгарч байгаа зүйл нь хантааз, хатгамлын онцлог байгаа. Монгол үндэсний бахархал болох есөн хөлт цагаан туг, олимпын бамбар, хатдын өлзий хээ болон алхан хээ, нар сар гэх мэт олон зүйлсийг хатгамлаар хийж өгч байгаагаараа илүү онцлог. Гар ажиллагаа нэлээд их шаардаж байгаа учраас нэг тамирчны иж бүрэн хувцсыг урлахад тав хоног шаардахаар байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *