Ерөнхийлөгчийн төрсөн дүү, хүргэн нэр дэвшинэ

0

Намдаа том татаастай л бол улстөрд дэвшин, дээшилдэг үзэгдэл соёл болтлоо тогтжээ. Үүний нэг жишээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр болон экс хүргэн Б.Пүрэвдагва. Тэд 2024 оны Их хурлын сонгуульд МАН-аас нэр дэвших хүсэлтээ өгчээ.

Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаяр зүүн бүст нэр дэвшихээр өнгөрсөн жилүүдэд бэлдэж, тойргоо усалж байсан. У.Отгонбаяр Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга. Өмнө нь Барилга хот байгуулалтын яаманд газрын даргаар ажиллаж байгаад ахыгаа Ерөнхийлөгч болохоос өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэдэг. Тэгвэл тэрээр Боловсролын зээлийн сангийн зээлээр Австралийн Чарлас Старт их сургуульд 32 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 110 сая төгрөгөөр суралцсан нь ил болсон. БЗС-аар гадаадад их сургууль төгсөхөд дарга ахын нөлөө ч байсан биз ээ. Төрийн мөнгөөр гадаадад сурч, ахын нэрээр УИХ-ын гишүүн болохоор зэхэж сууна. Нэг гэр бүл ийм олон улстөрчтэй болох гэж зүтгэхийн учир юу вэ.

Мөн Ерөнхийлөгчийн хүргэн асан, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ. 1990-ээд оны залуусын төлөөлөл тэрээр тэрбум гаруй төгрөгийн зардалтай том тойрогт өрсөлдөнө хэмээн энэ 7 хоногийн эхээр намдаа хүсэлтээ өгсөн гэнэ.

Б.Пүрэвдагва намд ч албан тушаалтай бөгөөд өнгөрсөн сонгуулиар НИТХ-д Баянзүрх дүүргээс нэр дэвшин сонгогдсон. Улстөрч хадам аавын хүч дэмжлэгээр үеийн залуусынхаа хүрээгүй оргилд хүрлээ. Хэдийгээр Ерөнхийлөгчийн охиноос өрх тусгаарласан гэдэг ч хадам аав нь дэмжлэгээ үзүүлсээр байгаа бололтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *