С.Батзаяа: АН Засгийн эрхийг авах зайлшгүй шаардлага үүссэн байна
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг болж, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны Тамгын газрын дарга С.Батзаяа, НИТХ-ын төлөөлөгч, АЭХ-ны дэд ерөнхийлөгч Д.Энхтуяа нар оролцов.
Энэ үеэр: “УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар хилс хэрэгт орсон хүмүүсийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн ямар нэг байдлаар алагчлалгүйгээр, хугацаанд шахагдахгүйгээр өөрийн эрхийг хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Энэ хуулиар 2023 оны 12-р сарын 31-ээр цагаатгуулах өргөдлөө өгөөгүй иргэдийг цагаатгахгүй гэж заасан хууль байсан. Өнөөдрийн нэмэлт өөрчлөлт тус хуулийн хугацааг байхгүй болголоо.
Аливаа нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт 10, 20, 100 жилийн дараа илэрдэг учраас ар, гэр, үр хүүхдүүдэд нь хэзээд нотлох баримтаа гаргаж ирээд нэр төрийг нь сэргээх, цагаатгах, нөхөн олговор олгох хууль батлагдаж чадлаа.
гэсэн бол, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Ардчилсан намын байртай холбоотой, С.Зориг агсны хөшөөтэй холбоотой өнгөрсөн 12 жилийн өмнөх асуудлаа өнөөдөр мэт хий худал мэдээллээр улс төр хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд захирагч Х.Нямбаатар таныг ийм увайгүй үйлдэл хийхээ зогсоохыг шаардаж байна.
С.Зориг агсны хөшөө бол Ардчилсан намын өмч биш Зориг сан, ард түмний өмч юм шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Зориг агсны хөшөөг заржээ гэдэг сошиал орчинд тавьсан мэдээ та хууль зүйн сад байсан худал мэдээлэл түгээвэл ямар хариуцлага хүлээдэг хууль зүйн санкцийг хүртэл мэдэж байгаа.
Иймээс С.Зориг агсны хөшөөг Ардчилсан намд зарах эрх байдаггүй юм. Зарах дээрээ тулбал хамгийн түрүүнд үгүй шүү гэдэг хариултыг Ардчилсан Монгол Улсын зүрх нь цохилж байгаа иргэн болгон хамгаалж авч үлдэнэ гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. гэлээ. Харин АН-ын ҮБХ-ны Тамгын газрын дарга С.Батзаяа: Үндэсний аудитын газраас улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг буцаасан. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр нь нийт 900 заалт бүхий хөтөлбөр байсан. Энэ бол амлалт гэхээс илүүтэй ажлын төлөвлөгөө юм. Үүнийг хийхийн тулд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр намын даргаар албан ёсоор батлагдсанаас хойш нийтдээ Монгол Улсыг 7 удаа тойрч “Өрийн дарамтгүй Монгол”, “Бүтэн Монгол, бүрэн Ардчилал”, Эдийн засгийн форумуудыг хийж Ардчилсан намын гишүүдийнхээ мөрийн хөтөлбөрт оруулах саналыг авч ажилласан.
Бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш улс төрийн сонгуулийг явуулж ирэхдээ улс төрийн ижил гараанаас гарах зарчмыг баримталж ирсэн. Гэтэл улс төрийн сонгуульд орох гэж байгаа мөрийн хөтөлбөрийг нэг намын боловсруулсан баримт бичигт нийцүүлж хий гэж байгаа нь улс төрийн хувьд ёс зүйгүй зүйл юм.
МАН бол зүүний үзэл баримтал бүхий нам, АН бол барууны үзэл баримтлал бүхий нам. Зүүний намын боловсруулсан баримт бичигт бусад үзэл баримтлалтай намууд баримт бичгээ нийцүүлэх болж байна. Үүнийг хуульчлаад хийгээд өгчихсөн түүнийгээ мөрийн хөтөлбөр буцаахдаа шалтгаан болгож тайлбарлаж байгаа юм. Ардчилсан намын хөтөлбөрт эдийн засгийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой төрийг цомхон, төсвийн мөнгийг үрэлгэн ашиглаж байгааг зогсоохтой холбоотой заалтууд байгаа.
Ардчилсан нам Засгийн эрхийг авах зайлшгүй шаардлага үүссэн байна. Ардчилсан нам Засгийн эрхийг авсан тохиолдолд Алсын хараа 2050 гэдэг баримт бичигт бусад улс төрийн намуудын хийх ажлын төлөвлөгөөг нийцүүлэх байдлыг болиулна.
Энэ эсэргүүцлээ бусад улс төрийн намууд илэрхийлж байна. Алсын хараа 2050 баримт бичигт нийцүүлэхийг хуульчилсан тул Үндэсний аудитын газар хуулиа хэрэгжүүлж байна гэдэг тайлбар бидэнд ирүүлж байна.” хэмээлээ.