“Цахим хөгжлийн өдөрлөг” Завхан аймагт болж байна
ЦХХХЯ-наас санаачлан үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Завхан аймагт эхэллээ. Цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор ЦХХХ-ны сайдын тушаалаар Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна.
Түүний хувьд Улиастай хотод болж буй “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгсөн бол Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Рэнчинванжал орон нутгийнхаа цахимжилтын талаарх мэдээллийг өгч, өдөрлөгийг нээсэн юм. Энэхүү өдөрлөгийн хүрээнд “Цахим үндэстэн” болох уриалга орон нутагт хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын яам, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Ингэснээр цахимд хэвшихэд тулгарч буй асуудлыг засаж залруулах, улмаар иргэдийн хэрэглээнд хэвшүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгохыг зорьж байгааг албаныхан онцолж байгаа юм. “Цахимд хэвшье” уриатайгаар 21 аймагт өрнүүлж буй өдөрлөгт Завхан аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчдад зориулсан сургалтыг зохион байгуулсан бөгөөд хувиараа бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, олон нийтэд зориулан “Мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 20 гаруй байгууллагын төлөөллийн зүгээс өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахаас гадна мэргэжлийн багийн зөвлөх үйлчилгээг нэгэн зэрэг хүргэж ажиллалаа.
Баруун бүсэд өрнүүлсэн “Цахим хөгжлийн өдөрлөг” өндөрлөлөө
ЦХХХЯ-наас улсын хэмжээнд зохион байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Завхан аймагт боллоо. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс бүсийн хэмжээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөг баруун бүсэд өрнөж дууслаа. Цаашид зүүн, хойд, төвийн бүсэд болох юм. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нута хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. Тэрбээр цахимжилтыг орон нутагт эрчимжүүлэхэд салбар яамны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг онцолж байна. Энэ тухахйд салбарын дэд сайд “Энэ аяны хүрээнд бид орон нутаг дахь цахимжилтыг дэмжих, эрчимжүүлэх үндсэн зорилготой. Ингэхдээ цахимжилтыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчид болон иргэдэд цахим хэрэглээний ур чадвар олгох, хэрэглэж буй мэдээ мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулах зорилготой” хэмээн тодотголоо. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох уриалга хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын яам, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. “Цахимд хэвшье” уриатай энэхүү өдөрлөгийн хүрээнд Завхан аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийт оролцож, олон талын мэдээлэл авч байна. Түүнчлэн ЦХХХЯ болон салбарын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 20 гаруй байгууллага төр, хувийн хэвшил, ТББ-ын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаанаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.
“Цахим хөгжлийн өдөрлөг” 12 дахь аймагтаа өрнөж байна
ЦХХХЯ-наас санаачлан үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Завхан аймагт болж байна. “Цахимд хэвшье” уриатай энэхүү аяныг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж байгаа юм. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байна. Улиастай хотод болсон уг өдөрлөгийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Т.Рэнчинванжил нээж үг хэлсэн бол ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатарын хувьд орон нутагт болж буй өдөрлөгт салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгч байна. “Цахимд хэвшье” уриатайгаар эхлүүлсэн энэхүү аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар 12 аймагт болоод байна. Цаашид зүүн, хойд, төвийн бүсэд өрнөнө. “Цахимд хэвшье” өдөрлөгт программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо болон хувийн хэвшлийн төлөөллөөс гадна “И монголиа”, “Дата” төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн баг ажиллаж байна. Өдөрлөгийн хүрээнд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зэрэг олон талт арга хэмжээ болж байна. Тухайлбал, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны 20 гаруй гишүүн байгууллага олон талт үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэж байна.
Завхан аймаг цахимжилтаар наймдугаарт эрэмбэлэгджээ
Цахим шилжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгээс үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Цахим шилжилтийн өдөрлөг” Завхан аймагт болж байна. ЦХХХЯ-наас дээрх Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс бүсчилсэн хэлбэрээр улсын хэмжээнд дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан бөгөөд аймаг орон нутагт цахим бэлэн байдлын үнэлгээг хийсэн байна. Энэ үзүүлэлтээр Завхан аймаг цахимд шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр улсын хэмжээнд наймдугаарт эрэмбэлэгджээ. Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” -ийг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд говийн болон хангайн бүсэд ажилласан бол баруун бүсийн өдөрлөг Завхан аймгаар өндөрлөлөө. Өдөрлөгийн хүрээнд “Цахим үндэстэн” болох уриалга орон нутагт, газар дээрээ ямар байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ яам болон холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх, цахим хэрэглээнд хэвшүүлэх үндсэн зорилготой. Түүнчлэн ЦХХХЯ-наас гаргасан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зэрэг олон талт арга хэмжээ болж байна. Энэхүү өдөрлөгийг ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байгаа юм.
ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан Ажлын хэсэг баруун бүсэд ажиллалаа
Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор эхлүүлсэн “Цахим хөгжлийн өдөрлөг” Завхан аймагт боллоо. Говийн болон хангайн бүсэд зохион байгуулсан энэхүү өдөрлөгийн баруун бүсийн сүүлийн аймаг нь Завхан болж байна. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор салбарын сайдын тушаалаар байгуулсан тус Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. “Цахимд хэвшье” уриатай энэхүү аяныг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж байгаа юм. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа нь энэ юм. Ажлын хэсгийн ахлагч ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатарын хувьд орон нутагт болж буй өдөрлөгт салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгч байна. “Цахимд хэвшье” өдөрлөгт программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо болон хувийн хэвшлийн төлөөллөөс гадна “И монголиа”, “Дата” төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн баг ажиллаж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зэрэг олон талт арга хэмжээ болж байна. Тухайлбал, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны 23 гишүүн байгууллага олон талт үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэж байна.
Завхан аймгийн иргэдийн 47 хувь нь тоон гарын үсэгтэй болжээ
Цахим шилжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгээс үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Цахим шилжилтийн өдөрлөг” Завхан аймагт болж байна. ЦХХХЯ-ны сайдын тушаалаар дээрх Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс бүсчилсэн хэлбэрээр улсын хэмжээнд дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан бөгөөд аймаг орон нутагт цахим бэлэн байдлын үнэлгээг хийсэн байна. Ингэхэд Завхан аймаг цахимжилтын ерөнхий үнэлгээгээр наймдугаарт эрэмбэлэгджээ. Завхан аймгийн хувьд 73 мянган хүн амтай бөгөөд 24 сум, 114 багтайгаас бүх сум шилэн кабелийн сүлжээнд бүрэн холбогдсон байна. Түүнчлэн 24 баг 4G сүлжээнд, 81 баг 3G сүлжээнд холбогдоод байгаа аж. Төрийн үйлчилгээний “И Монгол” системд 50 үйлчилгээг холбосон бөгөөд аймгийн хэмжээнд дөрвөн байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг үйл ажиллагаа явуулж байна. Харин Завхан аймгийн хэмжээний 19 мянган иргэний 47 хувь нь тоон гарын үсэгтэй болжээ. Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” -ийг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд “Цахим үндэстэн” болох уриалга орон нутагт, газар дээрээ ямар байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ яам болон холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх, цахим хэрэглээнд хэвшүүлэх үндсэн зорилготой. Түүнчлэн ЦХХХЯ-наас гаргасан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зэрэг олон талт арга хэмжээ болж байна. Энэхүү өдөрлөгийг ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байгаа юм.
“Цахимд хэвшье” аян баруун бүсэд болж өндөрлөлөө
ЦХХХЯ-наас санаачлан зохион байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” баруун бүсийн таван аймаг болж өндөрлөлөө. “Цахимд хэвшье” уриатайгаар 21 аймагт бүсчилсэн байдлаар эхлүүлс энэхүү аян Завхан аймагт болсноор 12 дэх аймагтаа өрнөв. Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд цахимжилтыг эрчимжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс говийн бүсээс эхлүүлсэн аян хангайн бүсэд үргэлжилсэн бол ийнхүү баруун бүсэд өртөөлж дууслаа. Цаашид зүүн, хойд, төвийн бүсэд өрнөх юм. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. Тэрбээр ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар өгч ажиллав. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Цахим үндэстэн” болох уриалга хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын яам, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Ингэснээр цахимд хэвшихэд тулгарч буй асуудлыг засаж залруулах, улмаар иргэдийн хэрэглээнд хэвшүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгохыг зорьж байгааг албаныхан онцолж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд ЦХХХЯ болон салбар байгууллагуудын төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 20 гаруй байгууллага төр, хувийн хэвшил, ТББ-ын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаанаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.