“Дэлхийн өсвөрийн энтрепренерүүдийн тэмцээн 2024”-д оролцох багууд шалгарлаа

0

Япон Улсын Энтрепренершип хөгжлийн төвөөс олон улсын түвшинд зохион байгуулдаг “Global Youth Entrepreneurship Challenge” уралдаан “Уур амьсгалын өөрчлөлт ба хиймэл оюун ухаан” сэдвийн хүрээнд гурван үе шаттай явагдлаа. Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой тус уралдааныг тав дахь жилдээ зохион байгуулж байна.

Эхний шатны шалгаруулалтад дөрвөн аймгийн 18 сургуулийн 35 багийн 214 хүүхэд оролцож, 1 минутын видео контент бүхий шийдлээр өрсөлдөв. Тодруулбал,

  • I шатанд “Бизнес санаа, шинэлэг байдал”, “Асуудлыг олж харах чадвар, шийдэл оновчтой эсэх”, “Видео чанар, бүтээлч байдал” гэсэн гурван үзүүлэлтээр монгол, англи хэл дээр тус тус найман багийн 96 сурагчдыг шалгаруулсан.
  • II шатанд буюу үндэсний тэмцээнд шалгарсан 16 багт бизнесийн боловсрол, энтрепренершип ур чадвар олгох дөрвөн удаагийн сургалт зохион байгуулсан.

Ийнхүү тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулж, англи болон монгол хэл дээр 3, 3 баг тус тус шалгарлаа. Ингэхдээ “Хэт их хэрэглээний нийгэм, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашигласан шинэлэг санааг гарган бизнесийн төлөвлөгөө боловсруулах” сэдвийн дагуу 10 цагийн дотор бизнес санаагаа боловсруулж, бизнес төлөвлөгөө бичин, түүнийхээ дагуу бүтээгдэхүүний загвар гарган өрсөлдөв. Түүнчлэн англи хэл дээрх багууд 2024 оны тавдугаар сарын 25-нд Япон Улсад болох “Дэлхийн өсвөрийн энтрепренеруудын тэмцээн 2024”-т оролцох юм.

Монгол хэл дээрх шагналын эзэд:

  • I байр – ШУТИС Коосэн ТК –ын “PuriFly” баг

/Цахилгааны хэт хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох мал амьтны хөдөлгөөнөөр багасгах зорилготой “Nomad Electra” төсөл/

  • II байр – Монтэ роза сургуулийн “Clean Air Innovators” баг

/Хог хаягдлыг багасгах “Menefit ecology” төсөл/

  • III байр – Монгол тэмүүлэл, 133-р сургуулийн “FutureFit” баг

/Хиймэл оюун ухаанд суурилсан үнэн бодитой, хүртээмжтэй, хурдан шуурхай анхны эрүүл мэндийн оношилгоо болон эм, барааны мэдээллийн үйлчилгээ төсөл/

Англи хэл дээрх шагналын эзэд:

  • I байр – Шинэ эхлэл сургуулийн “Team Achievers” баг

/Хуванцар хог хаягдлыг ангилан ялгаж 3D материал, бензин, газ болгох төсөл/

  • II байр – Шинэ эхлэл сургуулийн “One Yurt” баг

/Хүмүүсийн хуучин хувцасыг хиймэл оюун ухаан ашиглаж, дахин шинэ загвартай хувцас гаргах төсөл/

  • III байр – Томүжин алтернатив сургуулийн “Jimmy Neutron” баг

/3D хэвлэгчээр байшин барьдаг технологийг илүү сайжруулаад зах зээлд гаргах төсөл/

Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа талархал илэрхийлье.

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *