“Ерөнхийлөгчийн төрсөн өдрөөр амардаг болно” гэх мэдээллийг Л.Мөнхбаатар няцаав

0

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Ц.Мөнх-Оргил нар энэ сарын 05-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Тодруулбал, хууль санаачлагчид “Шүүх байгуулах тухай хууль анх батлагдсан өдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэхээр хуулийн төсөлд тусгасан. 

Улмаар энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөртэй давхцаж байгаа тул, амралтын өдөр болгох гэж байна гэх хардлага дагуулсан.

Үүнд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар дараах тайлбар өглөө.

Тэрбээр, “УИХ-аар хэлэлцэж байгаа зарим нэг хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэдийн дунд ташаа мэдээлэл тархаад байгаа тул үүнийг залруулах нь зүйтэй. Миний бие нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг санаачилсан. Энэ ямар учиртай хууль вэ гэвэл ШЕЗ-өөс санал гаргасан санал бий. ШЕЗ бол УИХ-аас байгуулагддаг. Зургаадугаар сарын 14-нийг шүүхийн өдөр болгох санал санаачилга гаргаж ирүүлснийг нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил бид хоёр өргөн мэдүүлсэн.

Нийтээр тэмдэглэх баяр гэдэг нь улс орны хэмжээнд амардаг, баяр болгон тэмдэглэдэг өдрүүд. Нөгөөх нь тэмдэглэлт өдөр. Энэ нь тодорхой ажил мэргэжлийн онцлог, ажилтан алба хаагчид тэмдэглэж заншсан л өдрүүд юм.

“Шүүхийн өдөр”-ийг яагаад зургаадугаар сарын 14-нд сонгосон бэ гэвэл 1926 онд БНМАУ шүүн таслах байгууллагуудын дүрэм гаргаад зохицуулж ирсэн. 1992 оны шинэ Үндсэн хуульд нийцүүлэн 1993.06.14-ний өдөр анх удаа хуулиар зохицуулагддаг Шүүх байгуулах тухай хууль батлагдсан гарсан. болсон. Хараат бус шүүхийн тогтолцоо бий болсон өдөр. Энэ өдөр амрахгүй, тухайн байгууллагын тэмдэглэлт өдөр болно гэдгийг тодруулан хэлье” хэмээлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *