“Эх орноосоо урвасан” хэргээр яллагдагчаар татагдсан З.Санждорж нь өөрийн хүүгээ Х Богдоор тодруулж байжээ

0

Монгол Улсад тагнуул хийсэн гаднын нэг, эх орноосоо урвасан монголын гурван иргэнийг Тагнуулын байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сар /2024.03.29/-т баривчилж, шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, “Монголын бурхан шашинтны шинэ төв” гэх хийдийн хамба лам З.Санждоржийг эх орноосоо урвасан хэргээр баривчлан шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ  уншина уу. 

“Эх орноосоо урвасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа З.Санждоржийг Х Богд зэрэг асуудлаар гаднын улсын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан байж болзошгүй гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Учир нь З.Санждорж өнгөрсөн оны гуравдугаар сар /2023.03/-д мэдээлэл хийж, “Далай лам “Халх Жавзандамбын хувилгаан энд заларч байна. Ойлгож байна уу” хэмээн хэлсэн. Түүнээс биш “X Богд” гэдэг үг хэлээгүй. Энэ талаар төв Гандангаас зөв ойлголт, мэдээлэл өгөх хэрэгтэй. X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Төвдүүдийнхээ эрх ашгийг илүүд үзсэн. Далай лам өмнө нь IX Богдын дүрийг өөрийн хамаатнууд дотроос хүчээр тодруулсан.

Тиймээс өнөөдөр бид X Богдын дүрийн асуудалд ач холбогдол өгөх нь утгагүй. 1939 онд Өвөр Монголд тодорсон Богдын хойд дүр 1970-аад онд жанч халсны дараа хаа нэгтэй төрчихөөд өдгөө жирийн амьдралаар амьдарч яваа бол яана. Өөрөөр хэлбэл, та бид Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз” гэх агуулгатай зүйлийг мэдээлж байсан юм.

Тэгвэл З.Санждорж нь одоогоос найман жил орчмын өмнө буюу 2016 онд нэгэн хүүг Х Богдоор тодорсон хэмээн өргөмжилж байсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал,  тэрбээр Хятадын коммунист намаас тодруулсан Ванчин Богдтой нийлж, өөрийн нууц хүү гэх нэгэн хүүг Х Богдоор тодруулж, сэнтийд нь залах ёслолыг хийж байсан аж. Харин үүнийг нь Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс үгүйсгэснээр асуудал намжиж байсан байна. 

“Монголын бурхан шашинтны шинэ төв” гэх хийдийн хамба лам З.Санждорж
“Монголын бурхан шашинтны шинэ төв” гэх хийдийн хамба лам З.Санждорж

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар,  З.Санждорж нар нь тухайн үед Х Богдоор тодорсон гэх хүүг “Эрдэм чадалтай, номын хүчээр газраас хөндийрч, нисэх мэт үйлдэл гаргаж чаддаг” хэмээн сайшааж байжээ. Ямартай ч Далай ламын айлчлал, Х Богд, Гандантэгчинлэн хийд гээд бурхны шашинтай холбоотой асуудалд үргэлж сөрөг байр суурь илэрхийлж, эсэргүүцэж ирсэн тэрбээр өдгөө “эх орноосоо урвасан” хэргээр ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байгаа юм. Түүнтэй хамт Монгол Улсын хоёр, БНХАУ-ын нэг иргэн хамт саатуулагдсан бөгөөд тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг энэ сарын сүүлчээр шийдэх ажээ. 

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *