ОБЕГ: Өмнөговь аймагт салхи 28-34 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна
Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр, Өмнөговь аймгийн нийт нутгаар өнөөдөр /2024.04.13/ 15:00-17:00 цагийн хооронд салхи шуурганы оргил үе буюу 28м/сек, зарим үед 34м/сек хүрч ширүүсэх төлөвтэй байна. Харин 20:00 цагаас хойш салхины хүч сулрах аж.