СОНСГОЛ: УНАЛТ ТАТАЛТ, ТАРХИНЫ САА, СААЖИЛТЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ 44 ЭМИЙН ҮНИЙГ ХӨНГӨЛСӨН
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны сонсгол эхэллээ.
Уг сонсголд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд зэрэг нийт 150 гаруй
албан тушаалтан гэрчээр оролцож буй. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд асан С. Энхболд гэрчээр оролцож,
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуултад хариуллаа.
Тэрбээр 2022 оны зургаадугаар сард уналт таталттай тархины саа, саажилттай хүүхдүүдийн төрийн
бус байгууллагын гишүүдтэй уулзалт хийсэн. Энэ хүрээнд 44 эмийн үнийг хөнгөлсөн. Ингэхдээ 0-18
насны хүүхдийн хэрэглэдэг эмийг даатгалаас 100 хувь, насанд хүрэгчдийнхийг 70 хувь хөнгөлөх
тогтоол гаргасан. Л-Карнитин, Л-Кари гэх эмийг хүүхдийн уналт таталтын үед нэмэлтээр дэмжлэг болгож хэрэглэдэг. Ялангуяа төв болон захын мэдрэлийн тогтолцооны хямрал, амьсгал дарангуйлах хам шинж, сэтгэц хөдөлгөөний алдагдал, уналт таталт алдагдах үед хэрэглэдэг. Шууд тураах үйлчилгээтэй гэж ойлгож
болохгүй. Хүнсний зорилгоор зарим үед хэрэглэгддэг бүтээгдэхүүнд орж явдаг” гэв.