Г.Ариунбуян: Шадар сайд тодорхой ажил хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болгосон
Он гарсаар ОБЕГ-ын 4 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс иргэдийн зүгээс Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарыг хариуцлагаа хүлээж огцрох ёстой гэж шаардаж байгаа юм.
Тэгвэл энэ асуудалд ямар арга хэмжээ авах талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянгаас тодруулахад “Шадар сайд С.Амарсайхан тодорхой ажил хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Энэ чиглэлээр саналаа боловсруулж танилцуул гэсэн чиглэл өгсөн” гэлээ.