Нэг дороос | Иргэд: Гаж нөлөөтэй, үйлчилгээ муутай эм, тариа яагаад шахаад байдаг юм бэ
Эмийн үнэ, чанарын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын 2024.04.15-ны өдрийн мэдээллийг нэг дороос хүргэж байна.
ҮДЭЭС ӨМНӨХ СОНСГОЛ:
УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа иргэдийн төлөөллийн үгийг сонсож эхэллээ.
Уналт таталттай иргэдийн төлөөлөл Хонгороо: Би энэхүү өвчнөөр оношлогдоод 27 жил болж байна. Эмийн чанар муу байгаа гэдгийг улс орон даяараа мэдэж байгаа. Хамгийн гол нь гаднаас маш олон эм авч уудаг. Гэвч тэр нь Монгол Улсын эмийн жагсаалтад ороогүй. Тэгсэн хэрнээ хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон. Ингээд даатгалаар авах ямар ч боломжгүй байдаг. Монголд ганцхан тарилга бий. Үүнийг Герман, Францаас шулуун гэдсээр хийдэг лаагаар шийдэх боломжтой. Бид “Уналт таталттай иргэдийн” байгууллагад хүсэлт гаргаад “Монос” эмийн сангаар дамжуулан оруулж ирсэн ч, эмнэлгүүд нь хэрэглэхгүй байсаар хугацаа нь дууссан” хэмээлээ.
В, D вирустай иргэдийн төлөөлөл н.Буянтогтох: Иргэд эрүүл мэндийнхээ төлөө ЭМЯ-наас гуйдаг байдалд орчихлоо. D вирустэй 150 мянган иргэн байна. Үхэлд хүргэдэг, гаж нөлөө ихтэй. В, D вирусээр үүсгэгдсэн элэгний өвлөлөөр жилд 5400, сард 450, өдөрт 15 хүн нас барж байна. Vicure гэх эм 15 мянган төгрөгөөр зарагддаг байсан. Энэ жилээс Интекэвэр эмийг нь даатгалаас хасчихсан. Чанаргүй, хямд өртөгтэй эмийг даатгалд оруулж, дундаас нь ашиг олдог юм уу гэж бодож байна. Миний бие энэ эмийг 2014 оноос хойш ууж байна. Гэтэл хавдар церозын шатандаа орчихсон. 30 жил хэрэглэсэн тариаг одоо яагаад иргэддээ шахах гээд байдаг юм бэ. Үүнээс өөр эмчилгээ хөрш зэргэлдээ оронд чинь гарчхаад байхад яагаад иргэддээ хуучин тариа шахах гээд байгаа юм. Иргэдээ эрүүл байлгах бодолго алдагдчихсан. Гаж нөлөөтэй, үйлчилгээ муутай эм тариа шахаад байдаг юм бэ.
Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: D вирусгүй, дан В вирусийн халдвартай бол Тенофовер, Эндокавер эмүүдийг уух юм бол халдвар бүрэн зогсож, вирус унтаа байдалд ордог. Эмчилгээ үр дүнтэй байдаг. D вирустэй хүмүүсийн хувьд өөр. Уугаад байгаа хэр нь үрэвсэл нь даамжраад байгаа шалтгаан нь, В вирусийг дарангуйлагч эм биш байгаад байгаа юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Энхтуяа: Иргэдийн хэлж байгаачлан уналт таталтын эсрэг зарим улсын эм Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй асуудал бий.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Эмийн асуудал бол улстөрийн асуудал биш. Эм бол хоол биш хор. Энэ асуудал дээр серозны хандах ёстой. Монгол улсад сүүлийн гурван жилийн дотор эмийн сангийн тоо 500-гаар нэмэгдсэн байна. Эмийн импорт тавхан жилийн дотор нэг дахин нэмэгдсэн байна. 1000 машин дүүрэх хэмжээний эмийг хэрэглэж байна. Энэ тоонууд Монгол Улс эмийн маш том хэрэглэгч болсныг илтгэнэ. Өвчлөл буурахгүй байна л гэсэн үг.
–М.Оюунчимэг: Уналт таталтын эмийн жагсаалтад тураах эм орчихсон байна-
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Монгол Улсад эмийн бодлого алдагдчихсан. Үүнийгээ тавиад дуусчихсан гэдгийг 2017, 2018 оны үед хэлж байсан. 2017, 2018 оны үед ийм асуудлууд байна гээд гарын үсэг зурчихсан ирсэн. Уналт таталтын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон хэрнээ хүрэлцээгүй, олдохгүй байна гэж байсан. Айл, өрхийг ядууралд хүргэж байна гээд Төрийн ордны гадаа хүүхдээ тэвэрсэн ээжүүд ирж, жагсаж байсан.
Уналт таталтын эмийг Хүний эмийн зөвлөл хэлэлцээд зайлшгүй хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан. Гэтэл уналт таталтын эмийн жагсаалтад тураах эм хүртэл орчихсон баримтууд байгаа. Ер нь манайд эмийн чанарын асуудал. Мөн ахмадууд 3000-аар даралтын эм авах боломжтой байхад эмийн сангууд байхгүй гэж хэлээд 30,000 төгрөгийн эм өгдөг.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Чанар, стандартын шаардлага хангасан эмийн үйлдвэрүүд нь яг хэчнээн байгаа юм бэ. Нийт бүртгэлтэй эмийн 21 хувийг үндэсний үйлдвэрийн, 79 хувийг импортынх эзэлж байна. Хэчнээн нь бүртгэлгүйгээр Монгол Улсын зах зээлд борлуулагдаж байгаа вэ. Зайлшгүй эмийн жагсаалт гэж байна. Энэ жагсаалтад орохгүй байх, эсвэл заавал орох эмийн судалгаа хэр хангалттай хийгдсэн бэ.
Шинжээч: Монгол Улс 2014 оноос эмийн тухай баримтлах бодлого баримт бичиг батлан хэрэгжүүлж дууссан. Үүнээс хойш эмтэй холбоотой бодлого гараагүй. Хувийн хэвшлийн урсгалаар явж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Импортлогч таван компани зах зээлийнхээ хэдэн хувийг эзэлдэг вэ?
Шинжээч: Импортлогч таван компани зах зээлийнхээ 80-90 хувийг эзэлдэг.
–Ц.Сандаг-Очир: Монголчууд 2022 онд 8.6 тонн эм “идсэн“ байна–
Шинжээчийг мэдээллээ танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Мэдээлэлтэй танилцлаа. Зайлшгүй шаардлагатай эмийг кодлоод оруулсан болохоор 300 гаруйхан байна. Үүнийг нарийвчлан судалсан уу. Ихэвчлэн ямар төрлийн эм байна вэ.
Шинжээч: Нарийвчилсан шинжилгээ хийсэн. Хариуцсан шинжээч дараа нь дэлгэрэнгүй танилцуулна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Улсын аюулгүй байдлын түвшний асуудал бол эм, хүнс хоёр. Үйлдвэр хөгжөөгүй харин ч буурсан байна. Ханган нийлүүлэх байгууллага өссөн байна. 2022 онд 495 болтлоо өссөн, эмийн сан борооны дараах мөөг шиг олширсон байна. Эмийн сан ашигтай байсан учраас өссөн үү.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 2018 онд ЭМЯ 109 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авсан. ЭМЯ 2023, 2024 онуудад худалдан авалт 0 гэж байна. Энэ онуудад төсөв байхгүй байсан юм уу. Тоо материалаа өгөөгүй байсан уу. 2022 онд Монголчууд 8,6 тонн эм “идсэн“ байна.
Шинжээч: ЭМЯ 2023, 2024 онуудад худалдан авалт 0 гэж байгаа нь 2023 оныхыг ирүүлээгүй, 2024 оных гарааагүй байгаатай холбоотой. Худалдан авалтаар дагнасан шинжээчийн танилцуулгад энэхүү дүнгүүд дэлгэрэнгүйгээр тайлбарлагдана.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 2022 онд эмийн үнэ буураагүй. Гэтэл эм импортлогчид асар их ашиг хийсэн харагдаж байна.
–Монгол Улс 2018-2023 оны хооронд 1.6 их наядын эм импортложээ–
Эмийн импортын мэдээ:
- 2020 онд 64 улсаас 161 импортлогч 3,3 сая кг эмийг 257,9 тэрбум төгрөгөөр
- 2021 онд 62 улсаас 175 импортлогч 3,7 сая кг эмийг 417,6 тэрбум төгрөгөөр
- 2022 онд 60 улсаас 188 импортлогч 8,6 сая кг эмийг 447,2 тэрбум төгрөгөөр
- 2023 онд 62 улсаас 194 типортлогч 4,9 сая кг эмийг 468,3 тэрбум төгрөгөөр тус тус оруулж иржээ.
Монгол Улс 2018-2023 оны хооронд 1.6 их наядын эм импортложээ.
Словен, ХБНГУ, Энэтхэг, Унгар, ОХУ, БНСУ гэсэн улсуудаас голчлон импортлодог аж.
Импортлогч компаниуд нь:
–Нийслэлд 1000 хүн тутамд нэг, хөдөө 1600 хүн тутамд 1 эмийн сан байна-
Шинжээчийн мэдээлэлд:
- Эмийн үйлдвэр: 2018 онд 41 байсан бол 2023 онд 39 болжээ
- Ханган нийлүүлэх байгууллага: 2018 онд 360, 2023 онд 453 болжээ
- Эмийн сан: 2018 онд 2128, 2023 онд 2857 болон нэмэгджээ.
2018 оноос хойш эмийн үйлдвэрийн тоо буурч, эмийн сангийн тоо өсжээ. Шинжээчийн танилцуулснаар үүнийг хүн амын тоотой харьцуулж үзэхэд, нийслэлд 1000 хүн тутамд 1, орон нутагт 1600 тутамд 1 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийт бүртгэлтэй эмийн 21 хувь нь үндэсний үйлдвэрийнх, 79 хувь нь импортынх байна.
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг:
- 2017 онд насанд хүрэгчдэд 573 эм, хүүхдэд 253 эм
- 2020 онд насанд хүрэгчдэд 571эм, хүүхдэд 251 эм
- 2023 онд насанд хүрэгчдэд 520 эм, хүүхдэд 246 эм гэж баталж иржээ.
ЭМДС-аас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалт:
- 2018 онд 638 эм
- 2020 онд 541 эм
- 2022 онд 590 эм гэж баталжээ.
2013-2021 оны худалдан авалтаас “Ковид-19”-ийн вакцинд 247.7 тэрбум төгрөг зарцуулсан. 2013-2021оны худалдан авалтаас эм авахад 81.7 тэрбум төгрөг зарцуулсан.
Өнөөдрийн /2024.04.15/ сонсголоор эмийн хүртээмжийн асуудал ерөнхий сэдвийн хүрээнд:
- Монгол Улс дахь эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудал,
- Зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт,
- Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал,
- Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал зэрэг сэдвээр мэдээлэл сонсоно.