С.Амарсайхан: Нас барсан алба хаагч гал руу тоног хэрэгсэлтэй орсон, мөн тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөгүй
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Амьсгалын төхөөрөмжийг эвдэлвэл алба хаагчид өөрөөсө төлдөг учраас хэрэглэдэггүй гэх яриа байсан. Тийм зүйл огт байж болохгүй. Албаны шалгалтыг оруулсан явж байгаа. Алба гүйцэтгэж яваад эвдрэх битгий хэл амь насаа алдах тохиолдол гарч байна. Зориулалтын дагуу ашиглах газар нь ашиглах л ёстой.
Миний авсан мэдээлэл болон албаны шалгалтаар бол нас барсан алба хаагч зориулалтын тоног хэрэгсэлтэй, амьсгалын аппарат, хэрэгсэлтэй гал руу орсон гэсэн.
Нас барсан шалтгааныг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас удахгүй тодорхой болох байх. Бүх шатны байгууллагаас тодруулахад нас барсан алба хаагч тэтгэвэрт гарах хүсэлтээ албан ёсоор өгөөгүй байсан. Өөрөө бол тийм бодолтой байсан.