Ц. Туваан: Эмийн компанитай холбоотой албан тушаалтан өөрийнхөө компанийг шалгана гэж юу байдаг юм бэ

0

Эмийн өсөлтийн шалтгааныг судлах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголын үеэр Ц. Туваан гишүүн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр “Эмийн компаниуд өөрсдийнхөө хүмүүсийг хяналтын байгууллагуудад байршуулчихаад л үйл ажиллагаагаа явуулдаг байна шүү дээ. Албан тушаалтан өөрийнхөө компанийг шалгана гэж юу байсан юм бэ. Энэ дотор чинь цар тахлын үеэр явагдсан олон
тэрбумын худалдан авалтууд байгаа шүү дээ. Энэ асуудлыг цааш нь шалгах шаардлагатай юм байна. Арай хэтэрсэн байна шүү дээ.
Ядарсан хэдэн ахмадуудынхаа нэрийг барьж төсвөөс мөнгө тавьдаг.
Тэрийг нь нөхдууд барьж аваачаад чанаргүй эмэнд өгчихдөг байж болохгүй. Энэ нөхдүүдийг ХОМ, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлах мэдүүлгээ яаж өгч байсныг шалгах хэрэгтэй юм байна. Энд
сууж байгаа хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч шалгах хэрэгтэй” гэв.
Эм хангамжийн байгууллагуудын албан тушаалтнуудын холбоо хамаарлын танилцуулгаар Эмийн үйлдвэрүүдийн 50%, ханган нийлүүлэх байгуулагуудын 28%, эмийн сангуудын 17% нь эм хангамжийн байгууллагад төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнуудын хамааралтай гэсэн мэдээлэл
танилцуулагдсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *