“Шарк” Д.Бадрал “Улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна” хэмээн Голомт банкны ажлаа өгчээ

0

Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч, “Шарк Д.Бадрал 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болж, Голомт банкны ажлаа хүлээлгэн өгч буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр,

“Аавын найзууд ЖИЖИГ ДАНДАР гэж өхөөрддөг байх үеэс л ДАНДАРЫН БАДРАЛ хэмээн олны дунд дуудуулж явсан нэрний минь урд бас нэгэн овог дуурсагдах болсон.

Энэ бол ГОЛОМТЫН БАДРАЛ…..

Голомт банканд орсон тэр цагаас аавын минь нэртэй адил намайг тодотгож эхэлсэн энэ нэрийг өндөрт өргөж, эрхэмлэх ёстой гэдгийг гүнээ ухамсарлан “Үнэнч шударга, ёс зүйтэй, хариуцлагатай” байхыг жанжин шугам болгон явсан минь өнөөдрийн намайг бүтээсэн гэж би боддог.

Ээж минь амьд сэрүүн байхдаа “Хэн чамайг, хэн байхад итгэл хүлээлгэсэн билээ гэдгийг үргэлж санаж, итгэлийг зүтгэлээр хариулаарай” хэмээн захидаг байсан. Аав минь “Эх орондоо хайртай, төр түмэндээ үнэнч байгаарай” гэж үргэлж хэлдэг.

Тэр л захиас, сургаалыг сэтгэлдээ тээн, өөрийн үнэт зүйлээ Голомт банктайгаа нэгтгэн хорь гаран жил хоёргүй сэтгэлээр ажиллахдаа харилцагч, хамт олныхоо итгэлийг өчүүхэн ч болов хариулсан болов уу хэмээн итгэж хуримтлуулсан туршлага, сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцан, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар ДАРААГИЙН АЯНДАА МОРДОЖ БАЙНА.

Аз жаргал, баяр бахдал, алдаа оноотой амьдралын минь хамгийн сайхан цаг хугацаанд хамтдаа байсан Голомт банкны Эрхэм харилцагчид, хайртай хамт олон, удирдлагууд, үе үеийн журмын нөхөд та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхнийгээ үргэлж хүндэтгэн, сэтгэл зүрхээрээ хамт байх болноо…

Эх орныхоо хөгжлийн Голомт та бүхэндээ их амжилтыг хүсэн мэхийн хүндэтгэе” гэсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *