С.Эрдэнэ: Хууль ёсны тамга, гэрчилгээ УДШ дээр очоогүй
Улсын дээд шүүх (УДШ)-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэхээр шийдвэрлэсэн. Улмаар Л.Гантөмөр нар “Гээгдүүлсэн тул АН-ын гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг өчигдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд олгох боломжгүй хэмээсэн юм.
Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэд байгаа АН-ын тамга, гэрчилгээ, хурлын протокол хүчин төгөлдөр хэвээр үлдлээ.
Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр,
-Дээд шүүхээс Л.Гантөмөрт улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэсэн шийдвар гаргасан байна. Л.Гантөмөр анх бүртгүүлэхдээ бүрдүүлэх баримтандаа улсын бүртгэлийн гэрчилгээний хувийг эх хувиар нь өгөх ёстой байсан. Хууль ёсны АН-ын тамга, гэрчилгээ, хурлын протокол аль нь ч Дээд шүүх дээр очоогүй. Надад ардчиллаа хамгаалах дарангуйллыг сөрсөн сэтгэл зүрхтэй 76 мянган хүн саналаа өгсөн юм шүү гэжээ.