Минут нь 150 төгрөгийн үнэтэй “Тапа” скүүтэр болон унадаг дугуй түрээсийн үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийнэ
Тапатрип групп Улаанбаатар хотод дугуй болон скүүтэр түрээсийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тус компани хотын түгжрэлийг бууруулах зорилгоор “Тапа” скүүтэр болон унадаг дугуй түрээсийн үйлчилгээг өнөөдрөөс /2024.04.19/ эхлүүлж байгаа юм. Тус үйлчилгээ нь таксинаас арав дахин хямд үнэтэй буюу нэг минутын төлбөр нь 150 төгрөг байх аж.