Хордсон сурагчдын зарим нь хэвтэн эмчлүүлж байна гэв

0

Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн сурагчид ангидаа хордсон байж болзошгүй шинж тэмдгээр эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Хүүхдүүдийн ар гэртэй холбогдоход “хүүхдүүдийн заримынх нь биеийн байдал тогтворжоогүй. Хордлогын шинж тэмдэгтэй эмнэлгийн тусламж авч байгаа. Биеийн ерөнхий үзлэг хийж дууссан. Зарим хүүхдүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэлээ.

Хордсон хүүхдүүд нь есдүгээр анги бөгөөд нэг ангийн сурагчид байсан байна. Ар гэрийнхнийх нь хэлж байгаагаар хүүхдүүд нь хийд хордсон. Нэг сурагч ангидаа нулимс асгаруулагч цацсанаас хүүхдүүд болон багш, ажилчид хордсон байж болзошгүй байгаа юм.

Хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монгол-Японы нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Хүүхдүүдийн зарим нь биеийн байдал нь тогтворжсон бол хэд хэдэн хүүхэд эмнэлэгт ерөнхий шинжилгээ хийлгэж, хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ерөнхий боловсролын 147 дүгээр сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна” гэх дуудлага, мэдээлэл дөрөвдүгээр сарын 16-ны 10:43 цагт ирснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Урьдчилсан байдлаар тус сургуулийн сурагч биедээ авч явсан “Нулимс асгаруулагч” мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдож, тус сургуулийн сурагч, ажилтан, алба хаагчдын толгой өвдсөн, нулимс нь гоожсон, нүд хорссон гэх зовиуртайгаар эмнэлгийн байгууллагын тусламж аваад байна гэх тайлбарыг өглөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *