Энэ 7 хоногт Монгол Улсад
2024 оны дөрөвдүгээр сарын 22-28-нд болох үйл явдлын тойм
Улаанбаатарт:
4 дүгээр сарын 22-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.
4 дүгээр сарын 22-нд: “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээний нээлт Соёлын төв өргөөнд болно.
4 дүгээр сарын 22-нд: Монгол Улс, ОХУ-ын Хабаровскийн хязгаарын бизнесийн эрхлэгчдийн хамтарсан уулзалт болно.
4 дүгээр сарын 22, 23-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 23-25-нд: УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
4 дүгээр сарын 23-25-нд: “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024”-ийн Сонгодог урлагийн тэмцээнтэй.
4 дүгээр сарын 24-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 24-нд: Монгол-Вьетнамын бизнес эрхлэгчдийн В2В уулзалт форум болно.
4 дүгээр сарын 25-26-нд: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.
4 дүгээр сарын 25, 26-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
4 дүгээр сарын 27-нд: Их дээд сургуулийн оюутны орос хэлний XII олимпиадыг зохион байгуулна.
4 дүгээр сарын 26-28-нд: “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024”-ийн Ардын болон орчин үеийн, контемпорари бүжгийн тэмцээний шилдгүүдийг шалгаруулна.
4 дүгээр сарын 29-нд: “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээний хаалт буюу Гала тоглолтод шилдгүүд болон энэ цаг үеийн дэлхийн шилдэг бүжигчид оролцоно.
“Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд гарч байна.
Орон нутагт:
4 дүгээр сарын 22-нд: Хөвсгөл аймагт “Цахимд хэвшье” уриатай “Digital first” үйл ажиллагаа болно.
4 дүгээр сарын 22-нд: Ховд аймагт 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэлнэ.
4 дүгээр сарын 26-нд: Дундговь аймгийн Мандалговь хотод Зууны манлай уртын дуучин, МУГЖ Ж.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театраас “Шувуухай” бүжгийн уралдаан зохион байгуулна.
4 дүгээр сарын 26-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод “Хугацаат цэргийн албаны ээлжит татлага” эхэлнэ.
4 дүгээр сарын 26-28-нд: Увс аймгийн төвд “Бизнесийн сэргэлт-Баруун бүс” форум болно.
4 дүгээр сарын 26-28-нд: Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” 6 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулна.
4 дүгээр сарын 26-29-нд: Ховд аймагт Бий биелгээний наадам болно.
4 дүгээр сарын 27-нд: Дундговь аймгийн Мандалговь хотод “Уран жиргээ” уран уншлагын уралдаан болно.
4 дүгээр сарын 27-нд: Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын тайзнаа МУСТА Г.Оюунсүх, МУСТА С. Мягмарсүрэн нарын хамтарсан “Хоёр ертөнц” тоглолтыг толилуулна.
Өвөрхангай аймагт “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” сарын аян үргэлжилж байна.
Хилийн чанадад:
4 дүгээр сарын 22-26-нд: Бангкок хотноо НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулган “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвээр болно. Чуулганд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.