Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана

0

Монгол, ОХУ-ын хилийн зарим боомт энэ сарын 28-наас ажиллахгүй гэж Хил хамгаалах байгууллагаас мэдээлэв.

Тодруулбал, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан зэрэг таван авто замын боомт гурван өдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна. Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана.

Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.

ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүдэд ийнхүү боомтуудыг түр хаах юм.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *