БНХАУ-ын нисэхийн сургуулийн оюутан 23 настай Галсан Балдан сөнөөгч онгоцоор ниссэн анхны Төвд эмэгтэй болжээ

0

Төвд эмэгтэйчүүд олон жилийн турш байлдааны танк жолоодож, байлдааны хөлөг онгоц жолоодож, Ардын чөлөөлөх армийн пуужингийн ангиудад алба хааж байжээ. Тэгвэл 23 настай Галсан  Балдан сөнөөгч онгоцоор ниссэн анхны Төвд эмэгтэй болсон талаар China Daily агентлаг мэдээллээ.

Галсан  Балдан нь 2019 оны наймдугаар сард БНХАУ-ын цэргийн хүчний нисэхийн их сургуульд тэнцэж, байлдааны нисэх онгоцны үйл ажиллагаанд суралцаж эхэлсэн анхны Төвд эмэгтэй болжээ. Тэрбээр үндсэн болон ахисан түвшний тийрэлтэт хөлгийн сургагч багш нарын удирдлага дорбэлтгэгдсэн цэргийн тусгай сөнөөгч онгоцны анхны эмэгтэй нисгэгч болсон байна. Төвдийн нисэгчид 1970-аад оны дунд үеэс Хятадын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтаж байсан ч бүгд эрэгтэй хүмүүс байсан аж.

Галсан  Балданы багш нарын хэлснээр “Тэр сонгосон мэргэжлээрээ амжилтад хүрэхийн тулд маш их бэлтгэл хийсэн.Сөнөөгч онгоцоор нисэх нь өндөр эрсдэлтэй бөгөөд маш хэцүү ажил юм. Энэ нь техникийн өндөр ур чадвар төдийгүй оюун ухааны өндөр авхаалж самбаа, авьяас чадвар шаарддаг” гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *