Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зодож, хүүгийн биеийн байдал хүнд байна

0

Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зодож зугтаасан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны өчигдөр буюу энэ сарын 8-нд ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлжээ. Мэдээллийн дагуу шалгаж, шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна.

Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *