Булганы С.Гал-Эрдэнэ хил дамнаж “залилан” хийсэн үү?

0

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэд холбогдох хэрэг өнөөг хүртэл шийдэгдэлгүй бүтэн 5 жил болжээ. Тодруулбал, тэрээр намынхаа итгэлт ахаас 2 тэрбум орчим төгрөг залилсан тухай зарим хэвлэл мэдээлсэн. 

Тэгвэл С.Гал-Эрдэнэ хил дамнаж 3 тэрбум төгрөгийн залилан хийсэн байж мэдэх ч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй УИХ-ын гишүүн болохоор хичээж явна. 

 Тодруулбал, тэрбээр БНХАУ-ын нэр бүхий компанийг залилж, хятадууд 3 тэрбум төгрөгөө олж авахын тулд Монголын хуулийн шат шатны байгууллагад хандаж эцэст нь эл хэрэг олон улсын арбитрын шүүхээр дэнслэгдэж С.Гал-Эрдэнээр дээрх мөнгийг төлүүлэх шийдвэр гарчээ. 

 С.Гал-Эрдэнийн “Жи ар капитал логистик” ХХК одоогоос таван жилийн өмнө буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр БНХАУ-ын компанитай 10.000 тонн төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ хийсэн байна. 

Ингээд гэрээний дагуу хятадын компанид 6.700 орчим тонныг нь өгч, үлдсэн 3.300 тонн буюу 315.000 ам.долларын төмрийн хүдрээ өгөлгүй өнөөг хүрчээ. Уг нь хамгийн эцсийн шүүх болох Арбитрийн шүүх С.Гал-Эрдэнээр дээрх 315.000 ам долларыг төлүүлэх шийдвэр гаргуулсан ч залилангаар мөнгөжсөн мань хүн Женко ахынхаа хуульчдаар хэргээ нам даруулж одоог хүртэл БНХАУ-ын улсдаа томоохонд орох компанийг хохироосоор яваа аж. Манай улсад л хууль дүрэм бусад улс орон шиг хэрэгждэггүй учраас арга буюу хятадууд С.Гал-Эрдэнээс мөнгөө авч чадахгүй хэцүүхэн байдалд буйг эх сурвалж хэлж байв. 

Асуудлыг нягтлахад тухайн үед С.Гал-Эрдэнэ дээрх хятадуудад төмрийн хүдэр өгнө гэж гэрээлэхдээ Олимпийн аварга Н.Түвшинбаяраар бамбай хийж дэлхийд танигдсан аваргад итгэж ийнхүү С.Гал-Эрдэнийн “Жи ар капитал логистик” ХХК-иас төмрийн хүдэр авах гэрээг хийж байжээ. Ийм л залилагийн нөхөр өдгөө УИХ-ын гишүүн болж өмнө нь хийсэн залилангуудаа улам төгс их хэмжээний мөнгө олохын тулд УИХ-ын халдашгүй бүрэн эрхтэй нэгэн болохоор сэрүүн зүүдэлж явна. 

Үүгээр ч зогсохгүй С.Гал-Эрдэнэ 2023 оны 7 дугаар сард гэр бүлийн хүчирхийллийн хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байхдаа тус хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан ахлах дэслэгч О, Ж-д хахууль өгч хэргээ хаалгахаар завдсан нь илэрч АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж бас л ял шийтгэлгүй өнгөрсөн. 

Ийм л нэг залилангаар төгс гаршсан Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ дархан эрх эдлэхээр паралмент руу гэтэж яваа нь аймшигтай. 

Бид дараагийн удаад С.Гал-Эрдэнийн Арбитрийн шүүхэд яаж ялагдсан, ямар асуудал болж өнгөрснийг шүүх хурлын шатанд өрнөсөн процессийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *