Л.Гүндалай, Д.Пүрэвдаваа, Ц.Оюунгэрэл, Б.Батбаатар нарын нам АН-ын саналыг задалж, хувааж магадгүй
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, баримт бичгээ улс төрийн 12 нам, нэг эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд өгөөд байна.
Тодруулбал,АН, МАН, ХҮН зэрэг парламентад суудалтай улс төрийн намуудаас гадна УИХ-д суудалгүй Л.Гүндалайгийн Ард түмний хүч нам, Д.Пүрэвдаваагийн Монголын либерал нам, Ц.Оюунгэрэлийн Иргэний оролцооны нэгдсэн нам, Б.Батбаатарын Иргэний зориг ногоон нам зэрэг есөн нам, мөн Н.Номтойбаярын Үндэсний эвсэл 2024 оны УИХ-ын сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдээд байна.
Харин хачирхалтай нь Л.Гүндалай, Д.Пүрэвдаваа, Ц.Оюунгэрэл, Б.Батбаатар нар АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, тус бүрдээ өөр улс төрийн намыг удирдаж 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох гэж байгаа юм.
Энэ нь зургаадугаар сарын 26 /2024 06.26/-ны өдөр болох УИХ-ын сонгуульд санал хураалтад АН-ын саналыг Л.Гүндалай, Д.Пүрэвдаваа, Ц.Оюунгэрэл, Б.Батбаатар нарын улс төрийн намууд хувааж магадгүй гэдгийг харуулж байгаа юм. Харин Н.Номтойбаярын Үндэсний эвсэл МАН-ын саналыг хувааж болзошгүй юм.
Эх сурвалж: isee.mn