Я.Содбаатар: Би болон миний хүү Боловсролын зээлийн сангаас нэг ч төгрөг аваагүй

0

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар цахим хуудсаараа дамжуулан өнөөдөр /2024.04.30/ цахим  хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.  

Боловсролын зээлийн сангийн асуудлаар сүүлийн үед намайг болон миний хүүг холбогдуулан ташаа мэдээлэл түгээж байгаад залруулга гаргаж байна.
 
Миний хүү 2017 онд дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг АНУ-ын Мичиган Стейт их сургуульд /Michigan State University/ тэнцэж, тэр үед мөрдөгдөж байсан “Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн гаргасан 2017 оны 7-р сарын 6-ны өдрийн А/67 дугаар тушаалын дагуу Боловсролын зээлийн сангаас зээл авах эрх үүссэн юм.

Гэвч бид Боловсролын зээлийн сангаас энэ зээлийг авахгүй гэдгээ илэрхийлж, хүсэлт гарган Боловсролын зээлийн сангаас нэг ч төгрөг аваагүй болохыг үүгээр мэдэгдье гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *