Угсаа залгамжлагч хунтайжууд морьдоо эмээлэжээ

0

Горилогчид намын шийдвэрийг хүлээх зуур мандатын төлөөх тэмцэлээ эрс эрчимжүүлж байна.

Мандатаа найдвартай авна, тэр бүү хэл шинээр бүрдэх УИХ-д орно гэсэн бат итгэлтэй хууччуул эхнээсээ тодорч эхэлсэн.
Тэгвал тэдний хажуугаар шургачих хүсэл тээсэн мөнгөлөг
залуучууд МАН-ын ч, АН-ын ч байрны хаалгыг амраасангүй. Баячуудын хүүхдүүд, компанийн захирлуудын “бөөгнөрөл” гэж хэлж болох МАН-ын Бага хурлын гиүүд, намдаа хандив амласан сул “кандидат”-ууд горьдлого өвөртлөн нам хавиар гүйлдэж байна.
60 тэрбумын схем дээр “Мөнгө авсан ч хийж чадах хүнийг нь тавих” зарчим баримталсан МАН энэ удаад ч санхүүгийн чадамжтай, эс бөгөөс хандив босгох боломжтой хүн л цааш явна гэдэгтэй санал нэгдэж байгаа бөгөөд сонголт нь намын нэрийг шороотой хутгачихааргүй нэр хүндтэй, санхүүгийн өндөр чадамжтай кандидатууд дээр төвлөрч буй. Энэ хоёрын дэнсийг тэгш барьж чадах аваас намын төсөв зузаарна, сонгуульд ч толгой өвдөхгүй гэж тооцоолж байгаа бололтой.
Ye солигдолтод ач холбогдол өгдөг дарга, нарийн бичигтэйн хувьд “НАМЗХ -ны /Одоогийн СДМЗХ/ залуустаа итгэл
хүлээлгэнэ гэсэн хүлээлт байгаа ч өөр олон шалгуур бий
СДМЗХ нь ч ах намаасаа аль болох олон суудал салгахыг
хичээж, дотооддоо бас кандидат тодруулсан шиг сууна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албанд меритт зарчмыг хэрэгжүүлнэ гэсэн агуулгатай ярилцлага олонтаа өгсөн.
Тэрбээр энэ ярилцлагаараа ард түмэндээ “Мөнгөний
томилгоог эцэс болгох эчнээ амлалт өгсөн. Түүний энэ уг
НАМЗХ-ны үргэлжлэл болсон Социал демократ Монголын
залуучуудын холбооны амбицтай залууст хүчтнй нөлөө үзүүлсэн. Гэсэн ч лут алгасчих гээд хэрэндээ үзэх бололтой.
Сайн эцэг эхийн буянаар дэлхийн боловсрол эзэмшсэн, улсаа хөгжүүлэх ирмүүн хүслээр дүүрэн яваа тэдэнд “Урьдаар яаманд таван жил нухлуулаад орхи” гэсэн Ерөнхий сайдын уг сэтгэл руу нь ус цацсантай адил сонсогдож байгаа нь лав. Өөрсдийгөө цагаан морь унасан ханхүүшийн зэрэгт бодож, улс
орныг хөгжүүлэхийг унтаж байгаа гүнжийг ганц үнсээд л
сэрээчих чинээ санаж яваа тэдний насыг нь буруутгахгүй бол өөр юуг буруутгах билээ.

Тиймээс ч нийтлэлийн эхэнд өгүүлсэн шалтгаанаар, залуус итгэл хүлээлгэх нэрийн дор Монголын улс, төр, эдийн засгийг базаж байгаа эрхмүүдийн хүүхдүүд улс төрд орж ирэх магадлал байна.

МАН-ын дарга асан 0.Энхтүвшингийн хүү Э.Золбоо Хөвсгөлд. Онцгой байдлын албыг байгуулсан С.Отгонбаярын хүү “Оюуны Ундраа” группын гүйцэтгэх захирал О.Тэнүүн Хан-Уул дүүрэгт, МТ группын Р.Ганзоригийн хүү Г.Дашням Чингэлтэй, Сүхбаатар
дүүрэгт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл сошиалаар цацагдсан.
УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г. Дөлгөөн бас тэдэн
дээр нэмэгдэнэ. Ер нь энэ жагсаалтыг нэлээд урт
Үргэлжлүүлэх боломжтой.Энэ байдал сөрөг хүчин дээр ч
харагдах бөгөөд Б. Жаргалан, Б.Ганхөлөг торгүүтэй тэднийг дараа угаас нэг бүрчлэн уншигчдадаа хүргэх учраас энэ удаад орхие. Товчхондоо, Монголыг сүүлийн 30 жил удирдсан дарга, бизнесмэний угсаа залгамжилсан хунтайжууд цагаан цамц өмсөөд намын байрны үүдээр эргэлдэж байна. Тэд морьдоо эмээллэж, дохио өгөхөд ухасхийн мордон давхихад бэлэн байна.

Эх сурвалж: Zuv.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *