Шарынгол сумаас алга болсон долоон настай хүүг олжээ
Дархан-Уул аймаг, Шарынгол суманд өчигдөр өдрийн 08:30 цагийн орчим 7 настай, эрэгтэй хүүхэд гадаа тоглоно гэж айлаас гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 18:23 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 7 настай, эрэгтэй А-г эрэн хайх ажиллагааг өчигдөр 19:35 цагаас эхлэн “Булагт”, “Хавчуу” гэдэг газруудад зохион байгуулж, Дархан-Уул аймгаас зүүн урд зүгт 68 км, Шарынгол сумаас зүүн урд зүгт 8 км-т Санжинт багийн “Ар хавчуу” гэдэг газраас 20:26 цагт эсэн мэнд олжээ. Хүүг ээж О-д хүлээлгэн өгсөн байна.