Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өгчээ

0

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Налайх, Багахангай дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг гардуулан өглөө.

Тодруулбал, Багахангай, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажил үүргээ шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай “Ланд 76” маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн 2023 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст “Ниссан патрол” маркийн автомашин, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст “Ланд 76”, “Киа серато” автомашиныг тус тус гардуулан өгч, парк шинэчлэлт хийсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *