Ногоон автобусны түр хороо хуралдаж ч чадахаа байлаа
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан
автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хорооны хурал
өнөөдөр /2024 05.07/ 09:00 цагаас хуралдах байсан боловч ирц хүрээгүйн улмаас хойшлогдлоо.
Өнөөдрийн хурлаар гурван тогтоол батлах байсан. Нэгд, сонсголын тов батлах байсан. Хоёрт, түр хорооны дэгийг батлах, гуравт, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг тодорхой болгох байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт мөн ирц хүрээгүйгээс хуралдаж чадаагүй. Ногоон автобусны сонсгол уг нь
өнгөрөгч дөрөвдүгээр сард багтаад болно гэж байсан хэдий ч өнөөг хүртэл хойшлогдсоор сонгуультай золгох бололтой. Үндсэндээ эрх баригчид сонгууль дөхсөн энэ үед ногоон автобусны хулгайг илчлэхийг хүсэхгүй байна гэсэн үг. Шинжээчдийн хувьд холбогдох
материалуудтай танилцаад дууссан гэж тус түр хорооны дарга Ж .Бат-Эрдэнэ мэдээлсэн. Мөн тэрбээр “Давхардсан тоогоор 103 гэрч дуудна. Гэрч нарын дотор бидний мэдэх дарга нар бий Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг дуудсан ” гэдэг мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн
Тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Д. Батлут, Ж. Бат-Эрдэнэ,
Х.Ганхуяг, Ц. Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж. Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар багтсан юм.