Хун нуурын зүүн хойд хэсэгт шувуу ажиглах нуувч байршуулжээ
Улаанбаатар хотын шувуудын нягтрал ихтэй байршил болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хун нуур, Сонсголонгийн ус намаг бүхий газарт шувуу ажиглах зөвлөмж, тайлбар бүхий шувуу ажиглах цэгийг байгуулсан.
Хун нууранд байршуулсан нуувчийг шувуу сонирхогчид мэддэг. Харин ТЭЦ4 үнсэн сангийн орчимд байршуулсан нуувчийг хүмүүс тэр болгон мэддэггүй аж. Иймд тус шувуу ажиглах нуувчийг шилжүүлж Хур хуурын зүүн хойд хэсэгт байршуулжээ.