Х.Баттулгын хүмүүсээс болж хоёр аймгийн Засаг дарга шүүхийн хаалга татна

0

“Супрема бүтик лоджес” ХХК-нд газар олгосоноос болж хоёр ч аймгийн Засаг дарга шүүхийн хаалга татах дээрээ тулчхаад байна.

Тодруулбал,

Нэгт, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус компанид 2021.04.05-нд 15 жилээр газар эзэмших 2000 ам метр газар олгожээ. Хуулийн байгууллага албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж, яллагдагчаар татсан. Өдгөө НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Эрүүгийн хуулийн 22.1-3-ын “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.

Хоёрт, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нар ххэдэн хэдэн компанид газар олгосон асуудлаар яллагдагчаар татагдсан. Түүний нэг нь зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэрэг багтсан.

“Супрема бүтик лоджес” ХХК-ийн хувь эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Готовын Түвшинжаргал. Удирдах албан тушаалтнаар Готовын Түвшинжаргал, Дашдэндэв Мөнхбадрал нар бүртгэлтэй байна.

Дашдэндэвийн Мөнхбадрал нь Ерөнхийлагч асан Х.Баттулгын төрсөн эгч Халтмаагийн Цэндбаяртай хамт Баянгол ресорт амралтын газрыг нь эзэмшигч.

Готовын Түвшинжаргал нь 2010 оноос хойш Х.Баттулгыг УИХ-ын гишүүн байхад туслахаар ажиллаж байгаад 2016 оны үес саатуулагдаж байсан нэгэн. Баянгол зочид буудал дахь Х.Баттулгын өрөөнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийж, хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсны нэг нь Готовын Түвшинжаргал гэх эмэгтэй байв. Ерөнхийлөгч болоход ч шадар туслах нь байсан.

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үес “Супрема бүтик лоджес” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ЕТГ-ын дарга асан Ө.Шижир 2021 онд бүртгүүлж байжээ.

  • Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нарын хэн хэн нь АН-ынх.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *