Хүүгийн ээжийг 48 цагийн хугацаатай саатуулж байгаад өчигдөр орой суллажээ

0

2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дугаар тоотод гурван настай хүү зодуулан гуравдугаар сарын 8-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтайгаар хүргэгдэж, хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Хүү өнөөдөр /2023.03.11/ ухаан ороогүй, биеийн байдал нь маш хүнд байгаа талаар ГССҮТ-өөс мэдээлсэн. 

Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хөвгүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

Бид хүүгийн аавтай уулзаж тодруулахад “Хүүг маань хойд эцэгтээ зодуулсныг ээж нь цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан үндэслэлээр баривчилагдсан. Мөн хүүг хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн нь үнэн. 6 настай хүүгээ өөр дээрээ авсан” талаараа ярьсан билээ.

Тэгвэл хүүгийн ээжийг Цагдаагийн байгууллагаас хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай саатуулж байгаад саатуулах хугацаа нь дуусмагц өчигдөр орой /2023.03.10/ сулласан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *