СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ажлаасаа ирэхэд 3-4 насны хоёр хүүхэд нь угаартаж нас барсан байжээ
Баянзүрх дүүрэгт өчигдөр /2024.05.09/ хоёр хүүхэд угаартаж нас баржээ. Хэрэг гарах үед гэрт нь том хүмүүс байгаагүй бөгөөд ажлаасаа тараад ирэхэд дээрх харамсалтай хэрэг болсон байжээ.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийн газар очиход 3-4 настай хоёр хүүхэд ил харагдах гэмтэл шархгүй, угаартаж нас барсан байжээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.