БНСУ-Д АЖИЛЛАЖ, АМЬДАРДАГ ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ ХҮСЭВ
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Консулын асуудал, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Юүн Жү Соктой 2024 оны 5-р сарын 10-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаатай байгууллагууд, тэдгээрийн хамтран ажилладаг хүрээ, үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгсөнөөс гадна Монгол Улсад ирж буй гадны зочид, жуулчид, тэр дундаа БНСУ-ын жуулчдын амь нас, аюулгүй байдлыг авран хамгаалах, шаардлагатай үед яаралтай тусламж үзүүлэхэд анхаарч ажилладагаа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор сүүлийн 2 жилд БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо нэмэгдэж байгааг талууд анхаарч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхад анхаарал хандуулж сэрэмжлүүлэг хүргэдэг талаар талууд мөн санал солилцлоо.Мөн БНСУ-д ажиллаж амьдардаг манай улсын олон тооны иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, шаардлагатай үед түргэн шуурхай тусламж үйлчилгээг үзүүлж байхыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүсэв.