Ховд аймагт хүчтэй салхины улмаас айлуудын гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ

0

Ховд аймаг, Жаргалант сумБуянт, Рашаант, Цамбагарав, Баатархайрхан багт тус сумын нутгаар 03.08-ны өдрийн 15:50 цагаас 03.09-ний өдрийн 13:15 цагийн хооронд салхины хурд 15-28 м/с хүрсний улмаас айлын гэр нурсан, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг 03.09-ний өдөр хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Буянт багт 3 гэр нурсан, 1 байшингийн дээвэр хууларсан,  Рашаант багт 1 гэр нурсан, Цамбагарав багт 1 гэр нурсан, 2 байшингийн дээвэр хууларсан, Баатархайрхан багт 1 гэр нурсан, 1 байшингийн дээвэр хууларсан, нийт 4 багийн нутаг дэвсгэрт 6 гэр нурж, 4 байшингийн дээвэр хууларсан тухай дуудлагаар ажиллаж 10 өрх айлын, 14 хүн (3 хүүхэд)-ийг нүүлгэн шилжүүлж тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *