Нүхэн жорлонтой жуулчны баазыг ажиллуулахгүй гэв
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Жуулчны баазуудын төлөөлөлтэй уулзаж жуулчдад үзүүлэх үйлчилгээ, стандартыг сайжруулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй болохыг санууллаа.
Аялал жуулчлалын салбар Ковидоос улбаатай эдийн засгийн томоохон хохирол амсаад байгаа билээ. Эргэн сэргэхэд тодорхой хугацаа хэрэгтэй байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар эрчимжүүлэх арга хэмжээг авч Монгол Улсын Ерөнхий сайд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог ахалж салбарын сайд нар салбар бүрт эрчимжүүлэх ажлыг хийж байна.
Аялал жуулчлалын баазуудаас сэргэлт хийж бүрэн амжихгүй байгаа тул төрөөс боломжтой хэлбэрээр дэмжихийг хүслээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь WelcometoMongolia хүрээнд салбарын бусад яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд жуулчны баазуудын тавьсан саналуудыг Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо болон Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэхээ илэрхийллээ.