📣 “Ээлтэй хот: Хүрээлэн буй орчны чанарыг сайжруулъя” уриан дор “Экологийн XX олимпиад” Маргааш буюу 2024 оны 05 дугаар сарын 11-ний 08:30-д эхэлнэ.
МУИС-ийн Номын сангийн 302 тоот☎️ 99040913🔗 https://news.num.edu.mn/
Ээлтэй хот: Хүрээлэн буй орчны чанарыг сайжруулъя” уриан дор “Экологийн XX олимпиад”-ыг 2024 оны тавдугаар сарын 11-нд МУИС-ийн Номын сангийн 302 тоотод зохион байгуулахаар боллоо. МУИС-ийн профессор, доктор Ч.Гончигсумлаа агсны анхлан санаачилсан “Экологийн олимпиад”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Олимпиадын зорилго нь байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин судлал, инженерчлэлийн чиглэлээр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын экологийн ерөнхий мэдлэгийг сорих, экологийн боловсролыг бүх нийтэд сурталчлах, экологи, байгаль орчны салбарын чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэр оруулахад оршино.
Зохион байгуулагч:
- Монгол Улсын Их сургууль
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
- Оюутны “Экологи” клуб
Дэмжигч байгууллага:
- “Мон Газар Экологи” ХХК
- Хот төлөвлөлт, судалгааны институт
Экологийн XX олимпиад 2024 оны тавдугаар сарын 11-нд МУИС-ийн Номын сангийн 302 тоотод болно.
Цахим бүртгэл: 2024 оны тавдугаар сарын 10-ны 15:00 цаг хүртэл явагдана.
Бүртгэлийг ЭНД ДАРЖ хийнэ үү.
Бүртгэл баталгаажуулах: Цахимаар бүртгүүлсэн оролцогчид 2024 оны тавдугаар сарын 08, 09, 10-ны 10:00-15:00 цагт МУИС-ийн Багш Оюутны Хөгжлийн Төвийн II давхарт (209 тоот өрөөний үүдэнд) Оюутны үнэмлэх, Бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг (багаар) авч ирэн бүртгэлээ баталгаажуулна.
Олимпиадын удирдамж танилцуулах уулзалт: 2024 оны тавдугаар сарын 10-ны 17:30 цагт МУИС-ийн Багш Оюутны Хөгжлийн Төвийн 506 тоот танхимд болно.
Байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин, инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй оюутнууд та бүхнийг жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Улсын Экологийн олимпиадад оролцохыг урьж байна.