Ховдыг Хойд Солонгос гэж “АНДУУРАХ” Засаг “ХАТАН” Э.Болормаа
Ховдыг Хойд Солонгос болгочих шахаад байгаа залуухан
Засаг дарга Э.Болормаагийн коммунизм үнэртүүлсэн
хачирхалтай зургууд сүүлийн өдрүүдэд цахим орчинд
ихээхэн шүүмжлэл дагуулсаар байна.
Аймаг, сумдынхаа ажилтан, албан хаагчдын хувцасыг
ижилсүүлж, дээр нь сум, багийн нэрсээр нь ялгаж бичсэн
алчуур хүзүүнд нь зүүлгээд дэрийтэл алга ташуулж буй
зургийг харахаар эгээ л коммунист дэглэмтэй улсад
амьдарч байна уу гэх сэтгэгдэл төрүүлж байх юм.
Дарга хатагтайн хүсэл ингээд ч дуусдаггүй бололтой. Бүр
аймгийнхаа Тамгын газрын ажилтнууд, төрийн эгэл жирийн албан хаагдыг хувцсаар нь жигдлээд өмнөө ёслуулж зогсож байгаа хуучинсаг, хачирхалтай дүр зургийг бид бүгдээрээ харлаа.
АНУ-д суралцаж, Дэлхийн банкинд хүртэл ажиллаж байсан
намтартай, Ерөнхий сайдад Эдийн засаг, хөгжлийн бодлого зөвлөж яваад гучаадхан настайдаа аймаг удирдахаар явсан эмэгтэйд чухам юу тохиолдоод Ким Жон Уны дүү Ким Ё Жон шиг коммунист хандлага ил цагаан үзүүлэх болов гэдэгт иргэд өөр өөрсдийн дүгнэлтийг олон өнцгөөр хийснийг цахимд урсах сэтгэгдлүүдээс харж болохоор.
Ямартай ч хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө, мөнгөтэй гэлтэй, артай бүсгүйн санаанд бүх л юм багтаж яваа
бололтой. Эмэгтэй тосгоноос явсан ч тосгон түүнээс
явсангүй.
Эх сурвалж: zuw.mn