Автомашины таван бул нь мултарч, эвдэрсэн учраас жолооч нь ачлагын машин дуудаж, зам чөлөөлсөн

0

Цахим орчинд Приус-20 маркийн автомашиныг ачигч автомашин хөндлөн байдлаар зөөвөрлөж байгаатай холбоотой мэдээлэл тавигдсан.

Уг мэдээллийг Цагдаагийн байгууллагаас шалгахад Т.Приус маркийн автомашин хөдөлгөөнд оролцох үед 5 бул мултарч, улмаар автомашины жолооч нь ачилтын байгууллагад хандаж, зам чөлөөлөх арга хэмжээг авхуулсан байна.

Тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалсан, зайлшгүй зогсолт хийх тохиолдол гарч, жолоочийн хүсэлтээр зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээ авагдсан байх тул аливаа асуудлыг нэг талаас харж холбогдогч нарын нэр хүнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх, үзэл бодлоо илэрхийлж дүгнэлт хийхгүй байхыг зөвлөе.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *