Ц.Элбэгдорж: Баялагийн биш авлигын сан болголоо

0

Баялагийн сангийн хууль саяхан УИХ-аар батлагдсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа цахимаар илэрхийлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: 

-Хүний хийсэн зүйлийг ичихгүй хулгайлна. Баялгийн сангийн хуулийг би 2014 онд санаачилж, УИХ-аар батлуулсан. Ирээдүйдээ өр биш өв үлдээе гэсэн. Ажлын хэсгийг нь ахалж хөөцөлдөж хууль батлуулж хэрэгжүүлсэн хүн нь бурханы оронд байгаа.

5 их наядын хуримтлалтай байсан. 30 жил гар хүрэхгүй хуримтлуулж, өсгөж үржүүлж явах хуулийн заалттай. Гэтэл Монголын хүүхдийн хадгаламжийг энэ нөхөр ковидоор дамжуулж, хууль зөрчиж авч идсэн.

“09” энэ хэргээ булах гэж бүхнийг самарч байна. Хулгай худлыг нь хэлдэг нэг ч болов хүн үлдсэнд баярлаж яв. Хуулийг сайжруулах биш муутгасан. Монголын дайснуудын бахыг хангасан. Гурав дахь хөршийг хөөсөн. Баялагийн биш авлигын сан болгож хувиргасан. Ард түмнээс санал гуйх нэр нүүрээ барсанаа үүгээр хаах сонгуулийн пиар. Өөр юу ч биш. Миний хэлсэн нэг өдөр орой руу нь орноо!!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *