Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр
Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг 1994 оноос эхлэн Олон улсын Гэр бүлийн өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Монгол Улсад 2003 оноос тэмдэглэх болсон бөгөөд энэ өдөр УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв. Түүнээс хойш манай улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болсон юм.
2024 оны Олон улсын гэр бүлийн өдрийг “Гэр бүлийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, бэхжүүлэх” сэдвийн дор тэмдэглэж байгаа нь гэр бүлийн олон хэв шинж, янз байдлыг хүлээн зөвшөөрч, гэр бүлд тохирсон, хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлэх, хөгжүүлэхийг улс орнуудад уриалж байна
Монгол Улсад 2023 оны байдлаар 17 408 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4 776 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.
Манай улсын нийт 983.5 мянган өрхийн:
163 289 (16.6%) нь 3 ам бүлтэй,
180 117 (18.3%) нь 4 ам бүлтэй,
143 278 (14.6%) нь 5 ам бүлтэй,
87 220 (8.9%) нь 6 ам бүлтэй,
33 109 (3.4%) нь 7 ам бүлтэй,
14 841 (1.5%) нь 8 ам бүлтэй,
6 688 (0.7%) нь 9 ам бүлтэй,
6 176 (0.6%) нь 10 ба, түүнээс дээш ам бүлтэй өрх байна.
Эрхэм хүндэт өрх, гэр бүлийн гишүүд Та бүхэнд Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.