Мэдэгдэл
Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн.
Энэхүү журмын 3.2-т “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан бусад цахим хуудас нь сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлнэ” гэж заасан.
Иймд сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсыг “Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягт”-ын дагуу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү!
Бүртгүүлэх холбоос: https://election.crc.gov.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.crc.gov.mn/list/songuul-2024/mn?show=296
Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягт татах: https://www.crc.gov.mn/pages/show/mayagt-cahim-orchin