ПРОКУРОР 236 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 13-наас 17-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 294 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 975 гомдол, хүсэлтийг хяналаа. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах 2, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох 8 гомдлыг хүлээн авчээ.
Дээрх хугацаанд 236 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэж, одоо 739 гомдол, хүсэлтийг хянаж байна.
Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 12 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 25 иргэнд өгч ажиллажээ.