Т.Доржханд: Итгэл үнэмшилдээ үнэнч байж салбар бүрийн мэргэжлийн, нэр цэвэр, ёс зүйтэй шинэ үеийнхнийг нэгтгэн УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэх болно

0

УИХ-ын ээлжит сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Намууд сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчдээ ирэх Даваа гарагт эцэслэн тодруулах билээ. Үүнтэй холбогдуулан нэр дэвшихээр горилж буй хүмүүстээ тодорхой шаардлагуудыг тавьж буй. Харин нэр дэвшилттэй холбогдуулан ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “ХҮН намын даргын хувьд хүчтэй бэхэжсэн итгэл үнэмшилдээ үнэнч байж салбар бүрийн мэргэжлийн, нэр цэвэр, ёс зүйтэй шинэ үеийнхнийг нэгтгэн УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэх болно. Хамгийн өөдрөг, эерэг итгэл үнэмшилтэй багийг бид бүрдүүлж чадсан” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *