Боксын олон улсын хамтарсан бэлтгэл өндөрлөв

0

Тайландын Бангкок хотын “Sheraton hotel”-д олимпын эрхийн төлөөх сүүлчийн тэмцээний өмнөх олон улсын хамтарсан бэлтгэл болж өндөрлөлөө.

Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн тус бэлтгэлд 14 орны 180 гаруй тамирчин хамрагдсан байна. Манай улсаас гавьяат тамирчин Э.Цэндбаатар тэргүүтэй эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин бэлтгэлд оролцлоо. Гурав хоногийн дараа Монголын боксчид олимпын эрхийн олгох тэмцээнд өрсөлдөнө.

Эрэгтэйчүүдийн 51 кг-д Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 кг-д Х.Бекнур нар тулалдах юм. Тэгвэл эмэгтэйчүүдээс 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар рингэнд гарахад бэлэн болжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *