Байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөллийг тооцож, эрсдэлээс сэргийлэх тогтолцоо бий болгоно

0

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төслөөс ЦУОШГ-т өндөр хүчин чадалтай супер-компьютер суурилуулж, мэдээллийг урьдчилан бодитой таамаглах зураглал мэдээ гаргах боломж бүрдүүлж байна.

АДАПТ төсөл нь байгалийн нөөцөөс хамааралтай малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг сайжруулах зорилгоор Дорнод, Сүхбаатар, Ховд, Завхан аймагт 2021-2028 онд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төслөөс цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээг аймгийн хэмжээнд зураглан боловсруулах, гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах, бэлэн байдлыг эртнээс хангуулахаар Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд техник, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлжээ.

Төслийн хүрээнд ЦУОШГ, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн хамтран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, ган, зуд зэрэг цаг агаар, уур амьсгалын гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээ, төлөв байдлыг нийгэм эдийн засгийн суурь мэдээтэй холбож, нөлөөллийн урьдчилсан мэдээ гаргах, түүнийг ашиглан эрт арга хэмжээ авах, санхүүжүүлэх арга зүйг боловсруулсан аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *