Шарк Н.Мөнхнасан ХҮН намын эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлнэ
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 байлгах ёстой. Нам, эвсэл мэдээж хамгийн лидер эмэгтэйгээ жагсаалтын эхэнд оруулж таарна. Тэгвэл нам эвслүүдийн жагсаалтыг ахлах эмэгтэйчүүд хэн байх вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ХҮН намын эмэгтэйчүүдийн жагсаалтыг Дэлхийн банкны ажилтан асан, Монполимет группын тэргүүн, шарк Н.Мөнхнасан тэргүүлэхээр яригдаж байна. ХҮН намын хувьд салбар, салбарын боловсролтой, туршлагатай залуусаар улам бүр эгнээгээ тэлж, “Популизмыг сөрнө” уриатайгаар сонгуульд 126 мэргэжилтнүүдийг нэр дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа юм.