Цахим анги нээж, багшийн туслах АI болно
Боловсролын салбарт цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй AI EdTech Mongolia 2024” арга хэмжээ болов. Энэ үеэр БШУЯ-наас салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл харилцаа, холбооны дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр үе шаттай хэрэгжүүлж ажлууд хийгдэж байгааг танилцуулсан. Тухайлбал,
- төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр бүрийг боловсролын нэгдсэн сүлжээнд холбох,
- цахим сургалтын тоног төхөөрөмжөөр хангах,
- багш бүрийг компьютероор хангах,
- утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх,
- цахим анги байгуулах ажлын хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар арга хэмжээний үеэр танилцуулав.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын цахим шилжилтийн талаар мэдээллийг өгсөн юм. Дээрхээс харвал, боловсролын салбарт удахгүй цахим анги байгуулж, багшийн туслах AI болох бололтой.