Т.Доржханд: Тодорхой хулгай хийж, хуучин автобус оруулж ирчхээд ямар ПЭЭДГЭР, ДАНАЛЗУУР юм бэ

0

Ногоон автобусны худалдан авах ажиллагааг хянан шалгах нээлттэй сонсгол үргэлжилж байна. Сонсголын эхний хэсэгт автобусны худалдан авалтын мэдээллийг сонсож буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Тодорхой хулгай хийж, хуучин автобус оруулж ирчхээд ямар ПЭЭДГЭР, ДАНАЛЗУУР юм бэ. УИХ-ын гишүүн рүү заналхийлж байна. Би 2000 онд Худалдан авах ажиллагааны хуулийг орчуулж байсан юм. Батлан хамгаалах салбарынхаас бусдыг нь нууцлах асуудал дэлхий дээр байдаггүй шүү.Гэтэл хөгийн хуучин автобус оруулж ирчхээд, энэ чинь үндэсний аюулгүй байдал гэж яриад байгаа. Тэгээд яах юм, үйлдэл бүр нь үндэсний аюулгүй байдал болох юм уу. Ингэвэл хулгай дээрэм, авлига чинь зогсохгүй” гэх байр суурийг илэрхийллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *